Эрдэнэтийн оюутнуудад зориулсан 8 сарын хөгжлийн хөтөлбөр
5 модуль, биет болон онлайн сургалт, зочин илтгэгчид. Сургалтад сууж, тест бөглөж оноо цуглуулаад Rise Ambassador болох боломж.
Яаж ажилладаг вэ
Бүртгүүлээд модулийн контентыг үзнэ — видео, нийтлэл, подкаст
Сургалтад суурна — модуль тус бүрт Эрдэнэт хотод биетээр, хооронд онлайнаар
Тест бөглөж модулиа дуусгана — ирц + тест хоёулаа бүрдвэл оноо нэмэгдэнэ
Юу авах вэ
Санхүү, бизнес, карьерын 5 модуль
Туршлагаа хуваалцах бизнес эрхлэгчид
Leaderboard, Rise Ambassador сонголт
Эрдэнэтийн оюутнуудын community
Ирэх сургалтууд
Асуулт & хариулт
Хэн бүртгүүлэх боломжтой вэ?
Эрдэнэт хотод суралцаж буй болон амьдарч буй оюутан бүр. Оролцоо үнэгүй, суудлын хязгаар байхгүй.
Модулийг яаж дуусгах вэ?
Модулийн сургалтад (биет эсвэл онлайн) ирц бүртгүүлээд, дараа нь богино тестийг бөглөнө. Хоёулаа бүрдсэн үед л модуль дуусгасанд тооцно.
Тестийг хэдэн удаа бөглөх вэ?
Нэг л удаа. Илгээсний дараа хариултаа засах, дахин бөглөх боломжгүй тул анхааралтай бөглөнө үү.
Контент үзэхэд бүртгэл хэрэгтэй юу?
Үгүй. Видео, нийтлэл, подкаст бүгд нээлттэй. Зөвхөн тест бөглөх, оноо цуглуулахад нэвтэрсэн байх шаардлагатай.
